С.Ганбаатар: Үндсэн хуулийн төслөөр иргэдээс санал авах эрх бидэнд бий

С.Ганбаатар: Үндсэн хуулийн төслөөр иргэдээс санал авах эрх бидэнд бий

 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар болон тус намын гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-аас Шинэ дээд Үндсэн хуулийн үзэл санааг шинэчилж, ард түмнээс санал авч байгаа. Маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдөр МҮАН, ИЗНН, Ногоон нам, МАХН зэрэг дөрвөн нам хамтран тунхаг бичигт гарын үсэг зурахаар болжээ. Олон нам, улс төрийн хүчин нийлж Монголд тулгамдаж байгаа ядуурал, ажилгүйдлыг бууруулах, уул уурхайн баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэх, Шинэ дээд үндсэн хуулиа батлуулахын тулд дээрх намууд нэгдэн тунхаг бичигт гарын үсэг зурахаар болсон тухайгаа хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.

Энэ үеэр “МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар тайлбар өгнө үү” гэх сэтгүүлчийн асуултад “Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл заалт ямар ч хуульд байхгүй. МАХН II их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна” гэх тайлбарыг өглөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.