С.Баярцогтыг намаас нь хөөлөө

С.Баярцогтыг намаас нь хөөлөө

Ардчилсан нам өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намын Үндэсний дүрмийн хорооны хуралдаанаар С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд хөөх шийдвэр гаргасан тухайгаа энэ үеэр албан ёсоор мэдээллээ.

Үүний өмнө Улс төрийн зөвлөлөөс С.Баярцогтод хариуцлага тооцож, намаас хөөх ёстой гэсэн шийдвэр гаргаад байсан аж. Тэрбээр Швейцарийн дээд шүүх “Рио Тинто” корпорацид “Оюутолгой” төслийг Монголын талаас хариуцаж ажилласан билээ. Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаад байгаа юм. С.Баярцогт нь 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн билээ.

 

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.