Ардчилсан намынхан С.Баярын Засгийн газрын гишүүдийг шалгуулахыг хүслээ

Ардчилсан намынхан С.Баярын Засгийн газрын гишүүдийг шалгуулахыг хүслээ

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Тус намынхан Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба, албан тушаалыг үл хамааран хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдэлдээ тусгажээ.

Өөрийн намын гишүүн С.Баярцогт нь С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байхдаа холбогдсон элдэв сөрөг мэдээлэл цахим орчинд тархаад байгаатай холбогдуулан дээрх мэдэгдлийг гаргаж байгаа аж.

Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарын холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээг эргэж харах шаардлагатай болно.

Мөн С.Баярын тэргүүлсэн тухайн үеийн Засгийн газрын гишүүд болон Монголын улстөрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.