УИХ-ыг тарахыг шаардаж буй улс төрийн суулт Төрийн ордны гадаа болж байна

УИХ-ыг тарахыг шаардаж буй улс төрийн суулт Төрийн ордны гадаа болж байна

 “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийхөн Төрийн ордны баруун, зүүн хаалганы үүдэнд улс төрийн суулт  хийж байна.

Тэд “Одоогийн УИХ Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, баялгийн тэгш бус хуваарилалт бий болгож, үндэсний эв нэгдлийг сарниулсан” гэж үзэж байгаа аж.  Тиймээс тус хөдөлгөөн болон “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны залуус нэгдэж УИХ-ыг тарахыг шаардаж байгаа билээ.

Түүнчлэн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Манай хууль хяналтын байгууллага өөрсдөө оффшорчдын гар, хөл болсон учраас шударга үнэнийг тогтоож чадахгүй байна. С.Баярцогтыг барьж хорьсон нь зүгээр л түр зуурын шоу. Яг энэ засаглал байгаа цагт хэзээ ч тэр хүн шоронд орохгүй. Харин бидний үеийн залуус хувьсгал хийх юм бол бүх хулгайч нарыг байх ёстой газар нь аваачиж чадна” хэмээнж байгаа юм.

Тэд “Төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ тар, Гаж донтой гишүүдийг хамгаалдаг УИХ тар” гэх зэрэг үгтэй лоозон барьж, Төрийн ордны гадаа суултаа эхлүүлээд байна. Тэдний эхлүүлсэн улс төрийн суулттай холбоотойгоор Замын цагдаагийн албан хаагчид ойролцоох уулзваруудын хөдөлгөөнийг зохицуулж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.