Ч.Сайханбилэг хэлсэндээ хүрч, эх орондоо иржээ

Ч.Сайханбилэг хэлсэндээ  хүрч, эх орондоо иржээ

Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгахаар мэдэгдээд байсан билээ. Үүнтэй холбоотойгоор өвчтэй дүүгээ асарч байсан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичиж, “Би хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэнэ. Дуудсан үед нь очиж мэдүүлэг өгнө. Надад оргон зайлах шалтаг шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү экс Ерөнхий сайд өчигдөр оройн 21 цагт эх орондоо ирлээ. Тэр хэлсэндээ хүрлээ. Харин Авлигатай тэмцэх газар түүнээс хэзээ байцаалт авах, Сангийн сайд асан С.Баярцогтын адил түүнийг хорих уу гэдэг асуудал одоо олны дунд таамаг болон үлдээд байна. Юутай ч тэр “ирэх долоо хоногт эх орондоо очно” хэмээн хэлсэн дээ хүрлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.