“Оюутолгой”-той холбоотой маргааныг эцэслэх цаг болсон

“Оюутолгой”-той холбоотой маргааныг эцэслэх цаг болсон

 Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг  Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой 22:00 цагийн үед түр саатуулжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж, түр саатуулах шийдвэр гаргажээ.

Хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад “но”-той, ноцтой зүйл илэрсэн болоод л тэднийг цагдан хорьж, үргэлжлүүлэн шалгах болсон биз. Нэгэнт хардлага, сэрдлэг төрүүлэх зүйл илэрсэн л бол сайтар шалгаж үнэн мөнийг нь тодруулах цаг болсон.

Жижиг асуудалд холбогдсон хүмүүс биш шүү дээ. Улс орны ирээдүйн хувь заяа, ард иргэдэд бүгдэд нь хамааралтай асуудал учраас сайтар шалгаж, үнэхээр буруутай бол хариуцлагын талаар ярих хэрэгтэй.

Бүхэл бүтэн 80-100 жилийн хугацаатай үргэлжлэх асар том төсөл атал гэрээг үзэглэснээс хойш бүхэл бүтэн есөн жил энэ гэрээтэй холбоотой хардлага олны дунд тасарсангүй. Тиймээс нэгэнт энэ асуудлыг сөхөн олон хүнийг барьж хорьж, шалгаж эхэлсэн дээрээ  буруутай этгээд байгаа бол олж, тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Оюутолгой төсөлтэй холбоотой маргаан бус үр ашиг нь ард иргэдэд хэрэгтэй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэж, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. 

АН, МАН гэлтгүй шалгах шаардлагатай хүмүүсийг бүгдийг шалгах хэрэгтэй. Урт хугацаатай төсөл хөтөлбөрөө эрүүл зөв голдиролоор цааш үргэлжлүүлэх хүсэл монгол хүн бүрт бий. Тиймээс алдаа дутагдалтай зүйл бий бол одоо эцэслэх цаг нь болсон. Бид өчнөөн жил ярьж, бичлээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.