Засгийн газрыг огцрохыг шаардан төв талбайд жагсч байна

Засгийн газрыг огцрохыг шаардан төв талбайд жагсч байна

Уг жагсаалыг Засгийн газрыг огцруулахыг хүсч буй иргэд нэгдэн зохион байгуулж байгаа юм байна. Тэд огцруулахыг хүсч буй шаардлагаа албан бичгээр Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэсэн тухайгаа хэлж байгаагаа хэлж байгаа юм. Жагсагчид 14 цаг хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлэх аж. 

Жагсаалд оролцож буй иргэдийн дунд улс төрийн хөдөлгөөнийхөн ч байна. Гэхдээ жагсаалд оролцож байгаа хүмүүс “Бид ямар нэгэн улстөрийн нам, хөдөлгөөнийхний уриалгаар нэгдээгүй, өөрсдөө сайн дураараа жагсч байгаа. “Төрийн ариун голомтыг цэвэрлэн, удирдлагад байгаа луйварчдыг огцруулахаар жагсч байна. Бид 14.00 цаг хүртэл жагсаж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ” гэж байгаа юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.