Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай болон Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн ТӨБЗГ-аас улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах төсөл, арга хэмжээний эхний улирлын хэрэгжилтийн явцын талаар болон Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь, Дундговь аймагт ажилласан талаарх мэдээллийг сонсоно.

Хэлэлцэх асуудлууд:

 ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

1.  

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай*

Ө.Энхтүвшин

2.  

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Г.Занданшатар

3.  

УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай

Д.Цогтбаатар

4.  

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай

Д.Цогтбаатар

5.  

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.Цогтбаатар

6.  

БНЭУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Д.Цогтбаатар

7.  

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.Нямдорж

8.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.Нямдорж

9.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт*

Ц.Нямдорж

10.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай**

Х.Баделхан

11.  

“Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай

Х.Баделхан

ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ 

12.  

ТӨБЗГ-аас улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах төсөл, арга хэмжээний эхний улирлын хэрэгжилтийн явцын талаар

Г.Занданшатар

13.  

Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь, Дундговь аймагт ажилласан талаар

Г.Занданшатар

14.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Г.Занданшатар

15.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.Занданшатар

16.  

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Г.Занданшатар

17.  

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.Даваасүрэн

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.