С.Зориг агсны гэргий Б.Булган нууцын материалд гарын үсэг зурлаа

С.Зориг агсны гэргий Б.Булган нууцын материалд гарын үсэг зурлаа

С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөр ТЕГ-т дуудагдлаа. Тэрбээр өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаатарын хамт ТЕГ-ын арын хаалгаар гарч ирэхэд хэвлэлийнхэн угтаж, яагаад тэнд дуудагдсан талаар нь асуусан боловч Б.Булган ямар ч мэдээлэл өгөлгүй зугтах шахам явав.

Харин түүнтэй гарч ирсэн түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар "Нууцын материалд гарын үсэг зурсан" гэнэ. Шалтгаан нь нууцын материалыг задруулахаас сэргийлж ийн гарын үсэг зуруулсан гэлээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж уг хэрэгтэй холбогдолтой гэх 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргасан билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.