Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас хүслээ

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас хүслээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцов.

УИХ  дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудал боло гаргасан шийдвэрүүдээ хэвлэлийнхэнд танилцууллаа. Тэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэдний хэлж буйгаар “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил болох гэж байгаа ч энэ хугацаанд сайд нартай холбоотой олон сөрөг үйл явдал болж байна. Тиймээс дээрх хоёр сайдыг огцруулах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж байгаа. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд түүний ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон. Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал  бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж байгаа” хэмээн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр сайдыг огцруулах үндэслэлийг тайлбарлалаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.