МАН-ын бүлэг: АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжихгүй

МАН-ын бүлэг: АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  АТГ-ын  дарга, дэд даргын томилгооны асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Шалтгаан нь АТГ-ын одоогийн даргын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг дэмжих боломжгүй гэдэгт МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ.  Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн барьсан Ардчиллын партизануудад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүддээ бүлгийн байр суурийг хүндлэн үзэхийг сануулжээ. Бүлгийн хуралдаанаар бүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дэмжихгүй байгаа гишүүдийг сануулга өгсөн байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.