С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шүүхийн шийдвэрийг прокурорын байгууллага эсэргүүцжээ

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шүүхийн шийдвэрийг прокурорын байгууллага эсэргүүцжээ

Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хилийн хориг тавьж суллах шийдвэрийг өнөө өглөө гаргасан. Гэвч  прокуророос эсэргүүцэж,  Чингэлтэй  дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.

Прокурорын байгууллагад ийм эрх байдаг ба эрхийнхээ хүрээнд ийн хүсэлт гаргажээ. Яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны ерөнхий шүүгч прокурорын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хурал болж байна. Ийнхүү ерөнхий шүүгчийн гаргах шийдвэрээс хамаарч С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдэх юм байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.