Г.Занданшатар: Татварын дарамтыг цэгцлэх дэвшилтэд олон төсөл өргөн барина

Г.Занданшатар: Татварын дарамтыг цэгцлэх дэвшилтэд олон төсөл өргөн барина

"Монголын эдийн засгийн форум-2018" энэ сарын 21, 22-нд "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордонд болох гэж байна. Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний танхимын төлөөлөл оролцон 2010 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Эдийн засаг сэргэж байгаа яг энэ цаг үед өнөө жилийн чуулганаас олон эерэг үр дүн гарна хэмээх хүлээлт олны дунд бий болоод байгаа билээ.

Өнөөдөр Төрийн ордонд тус форумыг зохион  байгуулагчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засгийн чуулган өнөө жил найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах, бизнесийн ажил хэрэгч байдлаар хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн чуулганы уулзалтыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна.

Чуулганаар "Монгол Улсын хөгжлийн загвар, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого" сэдвээр нэгдсэн хуралдаан, "Аж үйлдвэрийн IV хувьсгал, Төр, хувийн хэвшлийн түншлэл" нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, МУ-ын брендинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байгааг дуулгалаа.

Өнгөрсөн гуравдугаар сард "Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг" сэдвийн дор Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", "Татварын хуулийн шинэчлэл" зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд татварын хуулиа өргөн барьж байна.  1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх зэрэг олон дэвшилтэд шинэчлэлийг авчрах төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар олон эерэг үр дүн гарна" гэв. 

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав “Манай танхим энэ форумд анхнаасаа идэвхитэй оролцож ирсэн. Энэ удаагийн форумд хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшил талаас түншлэлийг бататгахаар оролцож байна. Эдийн засаг эрчимтэй унасан. Сүүлийн нэг жил л 5.1 хувийн нэмэхтэй гарч байна. Ойрын хоёр жил 6-7 хувьд өсөлтийг барих байх.

Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтын ил тод байдал, авлигагүй байх талд асуудлыг тавина. Мөн Нийтийн сангийн мөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулна. Үүнийг тойрсон авлига хээль хахууль, түшмэдийн 10 хувь гэх зэргийг арилгах бодлогоо форумын үеэр тавина. Нийт аж, ахуй нэгжүүд иргэийн маань цуцалтгүй хөдөлмөрөөр бизнес сэргэж байгаа. Гэтэл Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигалын үүд хаалгыг нээж өгч байна.

Цаашлаад бүх бизнесийг зогсоож, нийтийн мөнгөний санхүүжилтын ил тод байдлыг хувиарласан нэртэйгээр үгүй хийх арга байна. Нөгөөтэйгүүр, ОУВС, бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт нь манай монголчуудын ерөнхий ашиг, манай улсад үйлчилж буй зах зээлийн зарчмыг барьж байна уу гэдэгт өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж оролцоно. Төр засгийнхан харилцан ярилцахаар орж ирж буй бол маш анхаарлаа хандуулж, сэтгэл гаргаж оролцох ёстой. Би “Дарга нар чинь гарч явах юм бол бид бизнесмэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж хэдэн хүн суулгаагүй. Яг түүнтэй адил сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаасаа ярьж явж байгаа. Найман жилийн өмнө улс орны эдийн засаг болон бусад асуудлаа Төрийн ордны гадна талд ярьдаг байлаа. Харин одоо Төрийн ордонд орж ярилцдаг болсон. Цаашдаа Засгийн газрын ч юм уу эсвэл нэг эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ форумыг ашиглуулахгүй” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.