Намын нөхөддөө зодуулсан О.Баасанхүү гишүүн БНСУ руу эмчилгээнд явна

Намын нөхөддөө зодуулсан О.Баасанхүү гишүүн БНСУ руу эмчилгээнд явна

Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хуралдаж МАХН-ын дүрмийн асуудлыг хэлэлцэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар маргалджээ. Гэвч тэдний маргааныг намын нөхөд нь салгах нь бүү хэл, хүч нэмэн МАХН-ын гишүүн Уламбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъянтайгаа нийлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодож танхайрчээ. Улмаар биедээ хүнд гэмтэл авсан О.Баасанхүү гишүүн эмнэлэгт хүргэгджээ.  Тэрбээр намын нөхөддөө зодуулахдаа элэг рүүгээ өшиглүүлж, бэртэл авсан учир БНСУ руу эмчилгээнд явахаар болжээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.