Хууль зөрчсөн ХААН банкийг 493.3 мянган төгрөгөөр торгоно

Хууль зөрчсөн ХААН банкийг 493.3 мянган төгрөгөөр торгоно

ШӨХТГ-аас өнөөдөр цаг үеий асуудлаар мэдээлэл хийлээ.  Ингэхдаа хэрэглэгчийн гомдлын дагуу ХААН банкинд шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Тодруулбал, ломбардны харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг авах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан ХААН банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлжээ.

ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар ХААН банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493.387.520 төгрөгийн торгууль ногдуулжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.