Ардчилсан нам хоёр сайдын асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандана

Ардчилсан нам хоёр сайдын асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ-дахь АН-ын бүлэг  өнөөдөр хуралдаж  гурван асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал,  УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнтэй  хариуцлага тооцуулах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Хуулийн хугацаа дууссан боловч хариу  ирүүлээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ. УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шаардлагын хариуг өгөөгүй учир дээрх нэр бүхий хоёр гишүүнд цаашид ямар арга хэмжээ авах талаар хуульчидтай ярилцсан байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн зөрчил гаргасан нэр бүхий хоёр сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болж байна. 

Хоёрдугаарт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж , хувийн  эрх ашигт хөтлөгдөн ах, дүү нарынхаа оролцоотой  “Хотгор шанага”-ийн уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа.  Энэ асуудлаа нэг тийш нь болгосонгүй. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хувьд  бусдын орон сууцанд түрээсийг нь төлөлгүй амьдардаг. Иймээс УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг ҮХЦ-д хандах нөхцөл бүрдэж байна. АН-ын бүлэгт “Монголын хүний төлөө нам”албан тоот ирүүлсэн. Тус албан тоотод УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Тус  нам дээрх ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах нь өөрсдийнх нь эрхийн асуудал гэж бид үзсэн.Хоёрдугаарт, ҮХЦ-д УИХ-аас нэг хүнийг, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүний нэрийг дэвшүүлсэн. Тус асуудлыг бүлгийн хурлаараа хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжих саналд нэгдсэн” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.