Дарханы анхдугаар аялал жуулчлалын форум эхэллээ

Дарханы анхдугаар аялал жуулчлалын форум эхэллээ

Дархан-Уул аймагт “Бууж саатах-Бурхантын хөндий”  сэдэвт төвийн бүсийн анхдугаар аялал жуулчлалын форум болж байна.

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран “Бууж Саатах-Бурхантын хөндий” сэдэвт аялал жуулчлалын төвийн бүсийн форумыг зохион байгуулж байгаа аж.

 

Форумд зохион байгуулагчдаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, хамтран ажиллах эрдэмтэн докторууд оролцож байна.

“Бууж саатах-Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форумыг нээж,  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үг хэлэв. Тэрбээр  “Дархан-Уул аймгийн хувьд дэд бүтцийн салбар сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв учраас дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх, Үйлчилгээний байгууллагуудын чанар хүчин чадлыг сайжруулах, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг байгуулах, орон нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих, нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудтай эн зэрэгцэхүйц салбар болгон хөгжүүлэх шаардлагатай юм. Тиймээс энэхүү “Бууж саатах-Бурхантын хөндий” төвийн бүсийн анхдугаар аялал жуулчлалын форумыг зохион явуулж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.