Ерөнхийлөгч 3х3 төрлийн сагсан бөмбөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч 3х3 төрлийн  сагсан бөмбөгчидтэй уулзлаа

Токио 2020 олимпын наадмын хөтөлбөрт багтаад нэг жилийн хугацааг үдэж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай улсын  багууд чамгүй өндөр амжилтыг үзүүлж буй билээ. Тэгвэл ирэх баасан гарагт Филиппин улсын Манила хотноо эхлэх  ФИБА 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид,  дасгалжуулагчдыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч,  уулзлаа.

Тэрбээр Монголын ард түмнийг итгэл найдварыг тээж энэ удаагийн дэлхийн аваргад амжилттай оролцохыг хүсэн ерөөгөөд “Багийн спортоор маш том амжилт гаргаж буй шигшээ багийн тамирчдаа 2020 оны олимпийн наадам хүртэл шат дараатай дэмжин хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Манай шигшээ багуудын хувьд 2018 он гарсанаас хойш Дэлхийн гранпри тэмцээнд 2 хүрэл, 2 шагналт 4-р байранд шалгараад байгаагаас гадна, Ази тивийн аваргад мөнгөн медаль хүртсэн. Түүнээс гадна, U23 насны Дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээнд 2 алтан медалийг хүртэж,  одоогоор Дэлхийн чансаанд эрэгтэй баг тамирчид 5,  эмэгтэй баг 4-р байрт бичигдэж байгаа. Мөн  Монгол улсын шигшээ баг дөрөвдүгээр байрт  эрэмбэлэгдэж байна.

Тэгвэл ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсэгт манай улсын шигшээ баг багтсан бөгөөд 06/09-нд 16:40-өөс Канадын шигшээ багтай хийх бол 18:40 минутаас талбайн эзэн Филиппин 06/11-нд 15:30 минутаас ОХУ-тай, 17:10 минутаас Бразилийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.