Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг маргааш хагалгаанд орно

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг маргааш хагалгаанд орно

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр хорих ангиас Сайд нарын гэгдэх Улсын II төв эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдлын талаар тус эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Мэс засал хийх оноштой байгаа. Түүнийг үзлэгт хамруулан шинжилгээнүүд хийгдэж байна. Маргааш мэс засал хийгдэнэ” гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд шулуун гэдэсний хагалгаа хийхээр төлөвлөж байгаа бололтой.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.