Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр боллоо. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.

Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ.

Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.