Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шүүх хурал эхэллээ

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шүүх хурал эхэллээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд зарлагдсан ч дөнгөж сая эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлсэн байна. Тодруулбал, тэдэнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлжээ. Тэд эрүүл мэндийн шалтгаанаар II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэднийг  АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хориод хоёр сар болж байна.

Яг одоо Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Өнөөдөр тэдэнд хилийн хориг тавин суллах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэх юм. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.