Ч.Сайханбилэгийг суллалаа

Ч.Сайханбилэгийг суллалаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шүүх хурал яг одоо болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг хэлэлцэх юм.

 Хуралдааны эхэнд Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, түүнд хилийн хориг тавьж суллахаар боллоо. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзаннорвын хэлж буйгаар “Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. Мөн Авлигатай тэмцэх газар болон прокурорын зүгээс цаашид цагдан хорих шаардлагагүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлснийг шүүх хүлээж, аваад хорих арга хэмжээг цуцалж, хориг тавилаа. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү суллах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдлээ..

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.