Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллах шийдвэр гаргалаа

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллах шийдвэр гаргалаа

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярт холбогдох хэргийг дөнгөж сая Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд, түүнд хилийн хориг тавин суллахаар боллоо.

Түүний асуудлыг хэлэлцэхийн өмнө ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг хэлэлцэн эрүүл мэндийн шалтгаанаар мөн суллахаар болсон юм.

Эргэн сануулахад, тэд “Оюутолгой”-н болон бусад дагалдан гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж, энэ оны дөрвөвдүгээр сарын 10-наас хойш хоёр сарын хугацаанд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох байсан ч сүүлийн өдрүүдэд хоёулангийнх нь бие байдал муу гэх шалтгаанаар Сайд нарын II эмнэлэгт хүргүүлэн хэвтүүлээд байсан юм. Ч.Сайханбилэгийн хувьд хагалгааны заалттай тус эмнэлэгт хүргэгдэн, хоёр хоногийн өмнө хагалгаанд орсон билээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.