Д.Мурат гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзлээ

Д.Мурат гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзлээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдааны эхэнд гишүүд Д.Мурат гишүүний асуудалд байр  сууриа илэрхийлллээ. Энэ үеэр Д.Мурат гишүүн “Миний хувьд дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллаганд хүндэтгэлтэй андсаар ирсэн. Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт ч байхгүй. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл гүтгэгдсээр ирлээ.  Та бүхэн зөвөөр асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Намайг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй. Би дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч хуулийн байгууллагаа хүндэлсэн. Хэдий намайг олон түмэн сонгосон ч гэсэн жирийн иргэнтэй л би адилхан. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад хийлгүйгээр дуудсан цаг хугацаанд нь очиж байсан” гэлээ

Эцэст нь нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж Хууль зүйн байнгын хороо үзлээ. Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.

Тус байнгын хорооны хурал Д.Гантулга гишүүний асуудлаар үргэлжилж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.