Д.Гантулгыг эгүүлэн татах эсэхийг УИХ-ын чуулганаар шийднэ

Д.Гантулгыг эгүүлэн татах эсэхийг УИХ-ын чуулганаар шийднэ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхлэлийг нээлтэй горимоор явуулсан ч санал хураалтыг нууцаар явуулсан юм. Ингээд Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт 14 гишүүний долоо нь татгалзаж мөн долоо нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжлээ. Санал тэнцсэн учраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татахыг дэмжээгүй гэж үзэн, чуулганы хуралдаанд оруулах юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудлыг дэмжихгүй гэж үзэв. Харин УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар тэднийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзээд байсан юм.  

Энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд үүний дараа УИХ-ын чуулган хуралдах юм. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.