Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

БНЭУ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд иргэд хоорондын харилцаа ихээхэн чухал байдагт талууд санал нэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  БНЭУ-д зочилно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.