УИХ-ын шийдвэрт хориг тавиулахаар эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хандана

УИХ-ын шийдвэрт хориг тавиулахаар эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хандана

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн хүлээн аваагүй юм. Гэсэн ч Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч үргэлжлүүлэн шалгаж үнэн мөнийг олно" гэсэн юм. Мөн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг зайлшгүй түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн саналыг эмэгтэй гишүүд илэрхийлсэн. Гэвч төдийлөн үр дүнд хүрээгүй билээ. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудал шүүмжлэлтэй хандаж, цааш үргэлжлүүлэн тэмцэхээр боллоо. Тодруулбал, эмэгтэй гишүүд өнөөдөр ёсзүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг хаацайлсан УИХ-ын шийдвэрт хориг тавиулахаар Ерөнхийлөгчид хандахаа мэдэгдлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.