Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ дөнгөж сая УИХ-ын даргад өглөө.

Тэрбээр “УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Гэхдээ Д.Гантулга миний бие ийм асуудалд холбогдож байгаад гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, сонгогчид, нэг танхимын УИХ-ын гишүүдээсээ уучлал хүсч байна. Монголын нийт ард иргэдийнхээ өмнө хийе гэснээ хийж чадаагүйдээ харамсч байна. Монголд үнэн гэж байдаг бол би үнэн зөвөө олуулж,  улс төрийн явуулга байсан гэдгийг ойлгуулах өдөр ирнэ гэж найдаж байна. Иймээс УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх биш татгалзаж байна” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.