Трамп, Ким Чен Ун нарын уулзалт дэлхий нийтийн анхааралд үргэлжилж байна

Трамп, Ким Чен Ун нарын уулзалт дэлхий нийтийн анхааралд үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоза арал дээр яг одоо болж байна. Тэд олон жилийн дайсагналын дараа анх удаа гар барин мэндчилж байгаа нь энэ юм. Гар барьсны дараа Ким "Уулзсандаа таатай байна. Ноён Ерөнхийлөгчөө" хэмээн мэндэлсэн бол Трамп "Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана" гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийсний дараа хаалттай уулзалтаа эхлүүлжээ. Хоёр тал 16:00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна. Тэдний уулзалт зөвхөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг илтгээд зогсохгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа нь мэдээж.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.