Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсныг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнийг хуралдаанд оролцсон 60 гишүүний 50 нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү Д.Гантулга чөлөөлөгдсөнөөр УИХ 75 гишүүнтэй боллоо. Д.Гантулгыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн үг хэлсэн юм. Тухайлбал, гишүүн Д.Лүндээжанцан шүүгч, УИХ-д 30 нас хүрсэн хүн орох хуулийн төсөл явж байгаа. Биеэ засаад, гэрээ засаад төрөө зас гэсэн үг байдаг.

Тиймээс 30 нас хүрч байж УИХ-д орж ирдэг болох нь зүйтэй байх гэсэн бол гишүүн Л.Болд түүний хэлснийг няцаав.  Тэрбээр харин ч залуусаа дэмжих хэрэгтэй. ОУПХ-оос залуусыг УИХ-д олноор оруулахыг санал болгож байгааг хэлсэн юм. Ийнхүү УИХ-д хамгийн залуу 28 настай байсан залуу хүчингийн хэрэгт холбоотойгоор чөлөөлөгдлөө.

Түүнийг хэрэг хийсэн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байгаа ч тэрбээр “Тэр эмэгтэйтэй хоносон, бандаашаа өмсөөд гарсан” хэмээн ярилцлага өгсөн. Юутай ч залуу хүмүүсийн замыг Д.Гантулга хэмээх залуу биеэ авч явж чадаагүйн улмаас сэвтүүлэх учиргүй хэмээн сошиалаар хүмүүс бухимдаж байна. Д.Гантулгыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 50 гишүүн чөлөөлөгдөх нь зүйтэй гэснээр тэрбээр төрийн далбаанд мөргөөд УИХ-ын танхимыг орхин гарлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.