А.Сүхбат: Наадам эмх замбараагүй болбол ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй

А.Сүхбат: Наадам эмх замбараагүй болбол ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй

Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн нар өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 15-нд уулзжээ.

Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд эв зүйгээ олох, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, "Их Эе" хурлыг зохион байгуулах асуудлаар ярилцсан аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээллэ хийсэн юм. Тэрбээр "Энэ удаагийн уулзалт сайхан болсон. Гурван дархан аварга болон Улсын гарьд, заан цолтны төлөөлөл уулзалтад оролцлоо. Энэхүү уулзалтаар бөхчүүд үл ойлголцох байдлаа эцэс болгохоор ярилцаж, эвлэлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах түвшинд хүрсэн.

Гэтэл Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргатай зөвшилцөөд өглөө 08.00 цагт уулзъя гэсэн. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрсөнгүй гэсэн хариу бичиг ирлээ. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийг хагалан, бутаргаж байна гэж ойлгож байна. Тэр хүнд эв зүйгээ олж, бөхчүүдийг талцуулахгүй байх, наадмаа сайхан зохион байгуулах сонирхол огт алга. Цаана нь нөгөө л Нямдорж, Данзан нар байгаа. Хэрэв бөхчүүд маргааны одоогийн нөхцөл байдал улам хүндэрвэл, наадам эмх замбараагүй болбол ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй"  гэдгийг албан ёсоор хэлэх гэсэн юм гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.