Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд талцаад байгаа зүйл байхгүй

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд талцаад байгаа зүйл байхгүй

Бөхийн холбооны маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавихаар бөхчүүд цуглаж хуралдсан боловч Б.Бат-Эрдэнэ хэсэг бөхчүүдийг толгойлон эвлэрүүлэхгүй байна гэх мэдээлэл өгсөн. Тиймээс наадам эмх цэгцгүй, бөхчүүдийн маргаан даамжирвал ялыг нь Б.Бат-Эрдэнэд үүрүүлээрэй хэмээх мэдэгдлийг хийсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бөхчүүд муудалцсан. Наадмаар түр эвлэрээд, буцаад муудна гэх утгатай зүйлс яриад байх юм. Бөхчүүд муудалцсан, талцсан зүйл огт байхгүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Монголын үндэсний бөхийн холбоо “Их эе” хурлаа хийсэн. Түүний маргаашнаас эхлэн бөхчүүдийн хооронд санал нэгдэхгүй зүйл гарсаар байсан. Тэр бүхт би буулт хийж өгч, тавьсан санал бүрийг хүлээж авсаар ирсэн. Аливаа зүйл дүрэм журамтай байх ёстой шүү дээ" гэх тайлбарыг өглөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.