60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Энэ мэдээг өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дуулгалаа. Тэрбээр “60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн ярилаа.

Энэ хэрэг нэг хэсэг дуулиан шуугиан тарьж байгаад намжсан юм. Тодруулбал, 2016 оны сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж авахыг оролдсон гэх асуудал тухай үедээ л олны анхаарлын төвд байсан. Эл бичлэгийг олон нийтийн сүлжээнд тарааснаар өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар гол буруутан болсон ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй.
Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ асуудлыг дахин шалгахыг хүсч АТГ-т очиж тайлбар мэдүүлэг өгсөн ч нэгэнт оройтсон гэдгийг хууль хяналтынхан өнөөдөр олон нийтэ зарлачихлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.