Машины зөвшөөрлийг нэгдсэн төвүүдээр худалдаална

Машины зөвшөөрлийг нэгдсэн төвүүдээр худалдаална

Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна. Тодруулбал долдугаар сарын 11-нээс эхлэн тав хоног амарч, 16-ны даваа гарагт ажил орохоор болсон билээ. 

Төрийн далбааны баярын өдөр буюу энэ сарын 10-нд бүх нийтээр амардаг байсан ч төрийн байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэж үзсэн учраас баярын өдрөөс эхлэн бүх нийтийн амралт эхлэх юм байна. Түүнчлэн, улсын баяр наадмын тасалбар энэ сарын 1-нээс эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулж эхэлсэн бол машины зөвшөөрлийг маргаашнаас эхлэн борлуулж эхлэх аж. 

Тодруулбал, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалах аж. Иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд ийнхүү олон төвүүдээр нэгэн зэрэг худалдаалах бөгөөд зөвшөөрлийн үнэ болон бусад мэдээллийг маргааш ЗЦЕГ-аас нэгдсэн байдлаар өгөх аж

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.