Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг АНУ-ын Конгресс хүлээн авчээ

 Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг АНУ-ын Конгресс хүлээн авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад нэгэн захидал бичсэн юм. Энэ захидалд Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг олгохыг хүссэн билээ. Хэрвээ ийм боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн тодотгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлын хариуг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тун удаахгүй өгч байлаа. Тэрбээр “Хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Худалдаа хөрөнгө оруулалтаа шударга харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно” хэмээн хариулсан байдаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн хүсэлт  биеллээ олох нь тодорхой боллоо. АНУ-ын Конгрессын гишүүн Д.Тайтус Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл өргөн барьж буйгаа зарласан байна. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.