Нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

Нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102 сая, нэр дэвшигч 92 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна.

Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны Ням гарагт зохион байгуулахаар УИХ-аас товлосон. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.