Нөхөн сонгуульд хэдэн хүн нэр дэвших нь маргааш тодорхой болно

Нөхөн сонгуульд хэдэн хүн нэр дэвших нь маргааш тодорхой болно

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах болсонтой холбоотойгоор өдийд “унтаа” байдаг улс төр харьцангуй хөдөлгөөнтэй бйагаа билээ.

Тэгвэл нөхөн сонгуульд хэчнээн хүн нэр дэвших нь маргааш тодорхой болох юм байна. Тодруулбал, намууд нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг наймдугаар сарын 8-ны дотор намынхаа эрх барих дээд байгууллагаар хэлэлцүүлж, шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай юм.

Харин нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн хуулийн дагуу 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд намууд эрх барих дээд байгууллагаа дахин хуралдуулж нэр дэвшигчээ эцэслэн тодруулаад, нэрийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэж заажээ. Харин “Нөхөн сонгуульд нэр дэвшигч нь намын дотоод шалгуурууд болон нэр дэвшигчид тавигдах хууль заасан шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой” гэж хуульчилсан байдаг юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.