Д.Амарбаясгалан, С.Бямбацогт нар ичээч ээ

Д.Амарбаясгалан, С.Бямбацогт нар ичээч ээ

 

Зам тээврийн хөгжлийн яамыг тойрсон олон асуудлаас үүдэн тус яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгцгөөсөн билээ. Тэгвэл тэдний суудалд сууж, энэ салбарыг удирдах сайдын нэр яригдаж эхлээд байна.

ЗТХ-ийн дараагийн сайдаар хэн ажиллах талаарх ярианд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны гишүүн С.Бямбацогт, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэр толгой цохиж яваа сурагтай.

Д.Амарбаясгалангийн хувьд сайдын суудалд санаархахаасаа өмнө ядаж эхлээд  УИХ-д нэр дэвшчих хэрэгтэй гэдгийг улс төрийн хүрээллийнхэн хэлж байгаа юм. Харин С.Бямбацогтын хувьд саяхан сайдын суудлаасаа ховхорсон бөгөөд салбар толгойлж байсан хүний хувь хийж гавьсан зүйлгүй нэгэн.

Тиймээс нэг хийж чадаагүй зүйлээ дахин хийнэ гэдэг юу л бол. Ухамсараараа энэ салбарт сэтгэл зүрхээ зориулж чадах өөр хэн нэгэнд боломж олгох хэрэгтэй бус уу.Эсвэл тэдэнд албан тушаал нь багадаад, зүүх сэтэр нь цөөдөөд байна уу.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.