С.Амарсайханыг битгий бариад идчээрэй

С.Амарсайханыг битгий бариад идчээрэй

Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр танилцуулга хуралдаанаа хийсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад нэгэн үүрэг даалгавар өгсөн нь олон нийтийн зүгээс сайшаал хүртээд байгаа юм.

Тодруулбал, тэрбээр “Төрийн албыг төмөр хүлэгтний бааз болгохгүй. Нэг дарга нэг машин унадаг. Өглөө, өдөр сургуулийн гадаа хүүхэд хүргэж өгөөд, орой нь аль нэг баар рестораны гадаа хүн хүлээж зогсоод баахан бензин тос гарлагаддаг. Энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Ингэхийн тулд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй төрийн захиргааны байгууллагуудын автомашин тоог бодитоор гаргах, дугаарынх нь өнгийг солих ажлыг судал. Дугаарынх нь өнгөөр шууд таньдаг болго. Ингэснээр зөвхөн төрийн албанд, ажлын цагаар, алба хөөцөлдөх ийм нөхцөлд  төрийн унааг унадаг байдлыг тогтоох ёстой” гэлээ.

Үнэндээ төрийн албаны хар машинууд үнэтэй сургууль, салон, дэлгүүрийн гадна өдөржин байдаг нь үнэн шүү дээ. Ингэхээр нөгөө хурган дарга нар С.Амарсайханыг барьж идэх гэж байгаа сурагтай. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.