Экс сайдуудтай холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан ч нууцалж байна

Экс сайдуудтай холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан ч нууцалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг “Оюутолгой” төсөл болон түүнд дагалдах Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж шалгаж байгаа.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас тэднийг дуудаж байцаалт авч, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд нэг сарын хугацаанд хорихоор болсон ба хугацааг дахин 30 хоногооор сунгаж нийт 60 хоног харьсон билээ. Энэ хугацаанд хоёр сайдын эрүүл мэндийн шалтгаанаар зургадугаар сарын 10-нд батлан даалтад гаргаад байгаа билээ. 

Тэгвэл энэ хэргийг дахин нягтлах, лавшруулж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас шинжээч томилон ажиллуулаад байсан юм. Энэ хэрэгт ажилласан шинжээчдийн дүгнэлт гарсан гэх мэдээллийг эх сурвалж өгчээ. Шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргадаг гэх шалтгаанаар мэдээллийг нууцалж байгаа гэнэ.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилсээр байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.