Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар мэдээлэл хийнэ

Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар мэдээлэл хийнэ

08:30 цагт

  • Цагдаагийн Ерөнхий Газрын Хэрэг бүртгэх албанаас "ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98111745, 99073145

09:00 цагт

  • Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлэг Соrporate зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Утас: 89021096, 80776192

10:00-14:00 цагт

  • "Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг "Корпорейт" конвеншин сентрийн "Улаанбаатар" танхимд болно.
  • Монголын барилгын үндэсний ассоциациас барилгын салбарын ахмад удирдах ажилтнуудын уулзалтыг MN tawer 7 давхарт зохион байгуулна.

11:00-17:00 цагт

  • 2900 ажлын байр зарлагдах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Дүнжингарав худалдааны төвд болно. Утас: 89017101
  • НЗДТГ-ын 14 давхарт Нийслэлийн ИТХ-ын Ээлжит 18-р хуралдаан болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилт, “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.Утас: 88058053

12:00 цагт

  • "Дубайн гэрээ"-ний асуудлаар гаргасан Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 оны 99, 123 дугаар Захирамжуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүлээлгэн өгсөн талаар "Зууны мэдээ" сонины төвд Хэвлэлийн бага хурал хийнэ. 

16:00 цагт

  • “Уран зургийн галерей”-д "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл - 2018" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99849000

17:30 цагт

  • МУБИС-ийн Багшийн сургууль, Өөрчлөлтийг чиглүүлэгч төрийн бус байгууллага, БМДИ хамтран зохион байгуулж буй "Ном унших дадлаа өсгөе" аян хаалтын үйл ажиллагаа Багшийн сургуулийн урлаг зааланд болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.