ТЕГ-ынхан гадаадын тагнуулын байгууллагатай хамтран дөрвөн хайрцаг авч явлаа

ТЕГ-ынхан гадаадын тагнуулын байгууллагатай хамтран дөрвөн хайрцаг авч явлаа

Цагдаагийн удирдах албан тушаалтнууд болон АМГТГ-ын дарга нар хятадуудаас их хэмжээний мөнгө буюу 1.3 сая ам.доллар авсан хэрэгт шалгагдаж байгаа билээ. Энэ хэрэгт олон хүн хамсаатан болж байгаа бөгөөд цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхлээд шүүхийн шинжээчид, цаашлаад УИХ-ын хоёр гишүүн ч холбогдсон байж магадгүй гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр тархсан. 

Лицензийн асуудлаар энэ их мөнгийг авлигад авсан, хоорондоо хувааж авахаар тохиролцож, тусгай хамгаалалттай газар хадгалж байсан гэх нь ч бий. Тэгвэл энэ авлигын хэрэгт яг ямар албан тушаалтай хэн гэж хүмүүс холбогдсон бэ гэдэг нь яах аргагүй олны анхаарлыг татаж байгаа. Тиймээс АТГ-аас 1.3 сая ам.долларын асуудлаар албан ёсны мэдээ, тайлбар гаргахаар болсон юм.

Харин яг одоо Тагнуулын ерөнхий газрын оролцоотой нэгэн баривчилгаа Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны гадаа болох гэж байна. Энэ ямар учиртай, хэнийг баривчлах талаар албан мэдээлэл байхгүй ч дээрх хэрэгтэй холбоотой гадаадын иргэний баривчлах гэж байж магадгүй гэх таамгийг эх сурвалжууд өгч байна.

Гэвч хэн нэгнийг баривчилсангүй. Харин хэсэг хугацааны дараа дөрвөн хайрцаг юм авч одлоо. Эх сурвалжийн мэдээлснээр гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран шалгах зорилгоор бичиг баримт авч явсан гэнэ.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.