Оюутолгойн 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж өлсгөлөн зарлана

Оюутолгойн 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж өлсгөлөн зарлана

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь” Азийн 15 дахь удаагийн хурал болно. Утас:99717977

09.00 цагт “Сүнжин Гранд” зочид буудалд ЭМЯ, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо хамтран орон нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилго бүхий Үндэсний чуулган зохион байгуулна. Утас:99179899, 86885060

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц, бичил уурхай” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Lion tower hotel”-д “Монголын дүрс оношилгооны үндэсний чуулган 2018” болно. Утас:99697373

10.00 цагт “МCS Plaza”-д Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулна. Утас:70078207

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлчийн ёсзүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн урд талын 6 давхар шилэн барилгад Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслол болно. Утас: 91113191, 88080750

11.40 цагт “Интерном” номын дэлгүүрт МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Доктор Д.Одгэрэл, тусгай боловсролын мэргэжилтэн Б. Намираа нарын “Тусгай боловсрол” номын нээлт болно.

12.00 цагт УДБЭТ-т тус театр үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99024933

12.00 цагт “Оюутолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагууд Оюутолгойн ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99191388, 88117157

16.00 цагт МУИС-ийн Хичээлийн II байранд профессор, Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлт болно.

18.00 цагт Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл, мэдээллийн төвд Пунсалмаагийн Очирбатын “Тэнгэрийн цаг” номын англи хэл дээрх орчуулгын хувилбарын нээлт болно. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.