Я.Содбаатарыг намынхан нь 100 хувь дэмжжээ

Я.Содбаатарыг намынхан нь 100 хувь дэмжжээ

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигчдээс Я.Содбаатар хамгийн шаанстай нь боллоо. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч яаралтай гэж үзэн өчигдөр зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, Я.Содбаатарыг 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Тэрбээр мөн байнгын хороодоос хамгийн өндөр саналыг аваад байгаа юм. Одоо түүнийг ЗТХ-ийн сайдаар батлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, батлах учиртай. Ийнхүү парламент түүнийг дэмжих эсэхийг харах л үлдлээ. Түүнтэй танилц. Гурван ч удаа парлаентад суусан, туршлагатай улстөрч. МАН-д хугацаа бага байгаа учраас түүнийг сонгосон бололтой. 

Ажил

1          Монгол Улсын Их Хурал     Гишүүн           2016 - Одоо

2          Монгол Улсын Их Хурал     Гишүүн           2012 - 2016

3          Монгол Ардын Нам  Нарийн бичгийн дарга          2010-2012

4          Мэргэжлийн хяналтын ерөнхий газар        Дэд дарга, Дарга       2008 - 2010

5          Үйлдвэр, худалдааны яам   Дэд сайд        2006-2008

6          Үйлдвэр, худалдааны яам   Сайдын зөвлөх         2005-2006

7          Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо            Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга           1999-2005

8          ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн    Эрдэм шинжилгээний ажилан            1997-1999

Боловсрол

1          Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль         Өвөрхангай аймгийн Хархорин сум            Бүрэн дунд                1982 - 1992

2          Улаанбаатар их сургууль    Улаанбаатар Баклавер        Физикч-Инженер       1993-1997

3          Удирдлагын академи           Улаанбаатар                         2000- 2004

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ