Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томиллоо

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Чуулганд оролцсон гишүүдийн 90,8 хувь нь дэмжсэнээр Я.Содбаатар сайдаар томилогдлоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төмөр зам, авто замуудаа хурдан шийдээрэй. Ингэснээр татвар нэмэгдэж, эдийн засаг сайжирна. Энэ яаманд тэтгэвэртээ гарчхаад эргээд орж ирдэг, хэрэгт холбогдсон ч эргээд орж ирдэг нөхдүүд бий. Үүнийг цэвэрлээрэй. Яамаа битгий нутгийн зөвлөл, ах дүүсийн байгууллага болгоорой”  хэмээн захисан бол  гишүүн Б.Энх-Амгалан зам тээврийн салбарт “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн хэмээлээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын дан дээл, давхар дээлээр олон жил улс төр хийсэн. УИХ-ын гишүүн давхар сайдын алба хашиж болно. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байх нь олон давуу талтай. Тэр утгаараа би танхимын гишүүдээ УИХ-аас бүрдүүлсэн. Хариуцлагын тухай асуудлыг хаа, хаанаа ярьж байгаа. Хариуцлага тооцох ажил цаашид үргэлжилнэ. Би хууль хяналтын байгууллагатай хамтарч, хариуцлага тооцох ажлыг хийнэ” хэмээн энэ үеэр хэлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.