Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсоно

Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх бөгөөд хамгийн эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх юм. 

Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байна. Мөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцууллаа.

Дараагаар нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
 
Харин үдээс хойш буюу 15.00 цагт гишүүдээс Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.