Улаанбаатар 5oC

Д.Сарангэрэл сайд сувилагч нарт онцгойлон таван ажил хийнэ

Д.Сарангэрэл сайд сувилагч нарт онцгойлон таван ажил хийнэ

Эрүүл мэндийн яам 1:2 зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үр дүнд нь сувилагч нарын ачаалал буурч тусламж үйлчилгээний чанар сайжирна. Сувилагч нар маань ар гэртээ анхаарал тавих, сурч боловсрох боломж ч нэмэгдэнэ. 

Үүний тулд : 
1. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 10 мянган сувилагчийг 14 хоногийн сургалтанд хамруулж лицензийг нь сэргээнэ.

2. Амаржсан болон ар гэрийн гачигдалтай байсан сувилагч нарт 3 хоногийн сургалт зохион байгуулж лицензийг нь сунгана.

3. Анагаахын сургуулиудын сувилагчийн анги нээхийг бодлогоор дэмжиж бааз эмнэлгүүдэд дадлагажих боломж бүрдүүлнэ.

4. Төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтыг удирдах сувилагч-багшийг тусгайлан бэлдэнэ.

5. Сувилагч нарын ажил хөдөлмөрийг ажлын байранд суурилсан үнэлгээнд шилжүүлэх бодлогыг тууштай баримтална. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд одоо 1:1,2 байгаа эмч, сувилагчийн харьцаа 2020 он гэхэд 1:2 зорилтынхоо 50 хувьд хүрнэ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.