Улаанбаатар 5oC

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийг гишүүд дэмжлээ

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийг гишүүд дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 60.8 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөл хэрэгжсэнээр хүүхдийн мөнгө авахыг хүссэн бүрт нь хүүхдийн мөнгийг олгох юм.
 
Хүүхдийн мөнгийг авахын тулд харъяа дүүргийнхээ хороонд өргөдөл гаргах юм. 
 
Хүүхдийн мөнгийг олгоход 13 тэрбум төгрөг нэмэгдэх шаардлагатай юм байна.  Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суугдсан амлалт учраас ийнхүү 100 хувь олгох нь зөв гэсэн шийдвэрийг зарим гишүүд гаргажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.