Төрийн банкны удирдлагуудыг нэг сар хорино

Төрийн банкны удирдлагуудыг нэг сар хорино

 

Төрийн банкны нэг салбарын эрхлэгч, хоёр хэлтсийн даргыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан билээ.  Уг асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. 

Төрийн банкны  удирдах ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.