Д.Оюунхорол: Хүүхэд хамгааллын зардлыг 8 тэрбумд хүргэлээ

Д.Оюунхорол: Хүүхэд хамгааллын зардлыг 8 тэрбумд хүргэлээ

Хүүхэд хамгааллын зардлыг Засгийн газар 2.4 тэрбум төгрөг байхаар төсөвт тусгахаар зэхсэн байжээ. Энэ нь өмнөх оныхоос дөрвөн тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн үг. Тэгвэл ажлын хэсэг, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах биш харин ч нэмэх нь зүйтэй гэж үзжээ.

Учир нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурахгүй байгаа ийм үед хүүхэд хамгааллын зардлыг бууруулах нь буруу гэж үзсэн байна. Тиймээс Засгийн газраас шийдвэрийг өөрчилж, хүүхэд хамгааллын зардлыг энэ жилийнхээс нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах мэдээллийг хийсэн юм. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг буурахгүй байгаа энэ цаг үед энэ ажлыг бодитой болгож, бууруулахын тулд зардлыг нэмэгдүүлэх эх үүсвэрийн санал бидэнд ирсэн.

Үүнийг үндэслэн найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж өгч байна. Ингэснээр хүүхэд хамгааллын зардал анх оруулж ирсэн төсвөөс нь үндсэндээ гурав дахин нэмэгдэж байгаа гэсэн үг” гэлээ..

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.